Perlage байгалын эрдэст усны эх сурвалж, түүх
2026 оны 10 сарын 15

Perlage-ийг Польшийн Наленчув/Nałęczów/ гэх рашаан сувиллын бүс нутгын эх ундарга дээр нь, 320 футын (ойролцоогоор 97 метрийн) гүнээс, аюулгүй байдал болон чанарын хамгийн өндөр стандартын дагуу олборлож савладаг. Энэхүү бүс нутаг нь өвөрмөц бичил уур амьсгал, зүрх судасны өвчин болон цусны даралт ихсэх эмгэгийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн сувиллын цогцолбороороо 250 гаруй жилийн турш алдартай. Үйлдвэрлэгч нь ус олборлох, савлах үйл явцдаа дэлхийн хамгийн орчин үеийн технологийг ашигладаг. Энэ нь газар доорх чулуулгийн давхаргаар 400 жилийн турш шүүгдэн бүрэлдсэн байгалийн эрдэст усны бүх шинж чанарыг хэвээр хадгалах боломжийг олгодог.
Perlage дээд зэрэглэлийн усны брэнд нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн болон түүний савлагааны эрүүл ахуйн дээд чанарт анхаардаг, хариуцлагатай үйлдвэрлэгчид харьяалагддаг. Тус брэндийн гүн цэнхэр өнгийн шилэн савыг зөвхөн Perlage-д зориулан тусгайлан загварчилсан бөгөөд өвөрмөц өнгө, хэлбэр хийцээрээ олон шүтэн бишрэгчтэй болжээ. Эрдэс бодисын найрлага болон натрийн агууламж багатай тул Perlage-ийг зүрхний болон цусны даралттай холбоотой эрүүл мэндийн асуудалтай хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг.
Манай брэнд 1979 оноос хойш одоог хүртэл оршин тогтнож байгаа — өөрөөр хэлбэл “шинэ гарсан импортын ус” биш, зуун жилийн рашаан сувиллын түүхтэй.
